Индонезийн Жакарта хотноо Азийн зуны спортын наадам үргэлжилж байна. Өнөөдөр жүдогийн хүнд жингийнхний барилдаан болж, манайхаас 4 тамирчин барилдсанаас гурав нь медалийн тавцанд зогслоо. Дөнгөж сая +100 кг-д өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр Солонгосын бөх Ким Сун Минтэй туллаа.
Монголын жүдогийн багийн алтан медаль авах эцсийн найдвар болоод байсан тэрбээр Солонгосын бөхөд базари үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.