Италийн Сери А лигийн гуравдугаар тойргийн зарим тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Гуравдугаар тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Парма”-гийн талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, тэргүүн байраа хадгаллаа.
Тоглолтын 2 дахь минутад Манжукич гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 33 дахь минутад Жервиньо тэнцүүлж дөнгөсөн. Гэвч 58 дахь минутад Матюиди гоолдож, багтаа хожил авчирчээ.
Бусад тоглолтын үр дүн
Милан 2-1 Рома
Болонья 0-3 Интер