“Барса” хожиж, “Реал” хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-10

Испанийн Ла лигийн 34 дүгээр тойрогт болох ёстой байсан хоёр нөхөн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб талбайдаа “Вильярреал”-ыг хүлээж авч, 5:0-ээр буулгаж авлаа.  Ингэснээр 36 тойрогт 27 хожиж, 9 тэнцэж, ганц ч хожигдоогүй байна. Үлдсэн хоёр тойрогт хожигдохгүй байхад Ла лигт нэгэн шинэ түүхийг бичиж чадах нь. 
 

Энэ удаагийн тоглолтын 11 дэх минутад Коутиньо тооны харьцааг нээж, Паулиньо 16 дахь минутад нэгийг нэмсэн. Тэгвэл Месси 45 дахь минутад Ла лигийн энэ улирлын 34 дэх гоолоо орууллаа. Түүний араас Дембеле 87, 90 дэх минутад дубль толилуулсан юм. 


 

Нөгөө талд “Реал Мадрид” клуб “Севилья”-д 3:2-оор  хожигдлоо. Тоглолтын 26 дахь минутад Бен-Йеддер тооны харьцааг нээж, Лайюн 45 дахь минутад нэгийг нэмж, Рамос 84 дэх минутад өөрийнхөө хаалгыг мялаажээ. Харин 87 дахь минутад Майораль тооны харьцааг ойртуулж, Рамос 90 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ.