Клопп Лигийн цом, Холбооны цомын тэмцээнд Миньолег талбайд гаргана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-04

“Ливерпүүл”-ийн менежер Юрген Клопп боло дасгалжуулагчийн албаныхаа энэ жил хаалгачдаа яаж тоглуулах талаар төлөвлөгөөгөө танилцуулжээ. Симон Миньолегийн хувьд Лигийн цом, Холбооны цом гэсэн дотоодын тэмцээнүүдэд тоглох аж.

Мөн Аваргуудын лигт ч зарим тохиолдолд гараанд гарч магадгүй байна. Түүнээс гадна, Лорис Кариусыг ч зарим тохиолдолд ашиглах тухай санал гарсан гэнэ. Алиссоны хувьд премьер лиг болон Аваргуудын лигийн гарааны хаалгач хэвээрээ байх ажээ.