Монголын шигшээ өнөөдөр Умард Марианы арлуудын багтай тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-04

Зүүн Азийн АШТ-ий эхний шатны тоглолтууд манай улсад болж байгаа билээ. Энэ сарын 2-ны өдөр манай эрэгтэй шигшээ баг Макаогийн шигшээ багтай тулж, 4:1-ээр буулгаж авч, урамтай ялалт авсан.

Тэгвэл өнөөдөр манай эрэгтэй шигшээ баг 17:00 цагаас Умард Марианы арлуудын шигшээ багтай шийдвэрлэх тоглолт хийх билээ. Энэ тоглолтод хожиж гэмээнэ манай шигшээ баг дараагийн шатанд шалгарах боломжтой болох юм.