Мане наймдугаар сарын шилдэг тоглогч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-04

“Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Садьо Мане Английн премьер лигийн наймдугаар сарын шилдэг тоглогчоор шалгарчээ. Тэрбээр  “Манчестер Сити”-гийн Серхио Агуэро, Бенжамена Менди,  “Кардифф” клубын  Нила Этерижа,  “Тоттенхэм”-ийн Лукас Моура болон “Уотфорд”-ын  Роберто Перейра нартай өрсөлдсөн юм.

Премьер лигийн эхний гурван тоглолтод гайхалтай байсан эдгээр тоглогчдын дундаас Сенегел эр шилдгээр шалгарч чадлаа. Тэрбээр лигийн эхний 4 тоглолтын дараах байдлаар 4 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байгаа билээ.