Неймар: Премьер лигт “Сити” түрүүлж, “Ливерпүүл” топ-4-т багтахгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-05

Францын “ПСЖ” клубын хагас хамгаалагч Неймар Английн премьер лигийн энэ улирлын топ дөрвөн багийн талаар таамгаа дэвшүүлж, ярьжээ. Тэрбээр “Маш хүчтэй өрсөлдөөн болно. Гэхдээ “Манчестер Сити” түрүүлнэ. Хоёрт “Манчестер Юнайтед”, гуравт “Челси”. 

Дөрөвдүгээр байрт “Тоттенхэм” орно. “Ливерпүүл” эхний дөрөвт орж чадахгүй” хэмээн ярьжээ. Премьер лигийн эхний дөрвөн тойргийн дараах байдлаар “Ливерпүүл”, “Челси”, “Уотфорд” багууд 4 хожилтой, 12 оноотой эхний гурван байрт бичигдэж байна. “Манчестер Сити” 4, “Тоттенхэм” 5, “Манчестер Юнайтед” 10 дугаар байрт жагсч байгаа юм.