Г.Мандахнаран дэлхийн чансааг өнгөлсөн хэвээр

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-10

ДБНХ (UWW) өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Каспийск хотод болсон Европын АШТ, Перугийн нийслэл Лимад болсон Пан Америкийн АШТ-ий дараа эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа. Гуравдугаар сард Бишкект болсон Азийн АШТ-ий дараагаар гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Золбоо, Л.Төртогтох, Ц.Цогбадрах гэсэн манай дөрвөн бөх дэлхийн чансааг тэргүүлсэн билээ. 

Тэгвэл Европ, Пан Америкийн аваргын дараа чансаанд нэлээд өөрчлөлт орж, 74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран 32 оноогоор дэлхийг чансааг өнгөлсөн хэвээр үлдэж, үлдсэн нь чансаа буурав. 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах 57 кг-ын жинд 32 оноотой аман хүзүүдэж, Лувсандоржийн Төртогтох 92 кг-д 27, Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д 35 оноотой гуравдугаар байрт бичигдлээ.