Өнөөдөр Ө.Батзул, Т.Тулга нар алтан медалийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-07

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр Сахад эхэллээ.  Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 

Манай бөхчүүдээс 65 кг-д зодоглосон Т.Тулга, 97-д хүч үзсэн Ө.Батзул нар финалд үлдээд байна. Харин  86-д барилдсан Ө.Үйтүмэн дагаж барилдах юм.  Т.Тулгын хувьд  Оросын Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи нарыг ээлж дараалан буулгаж авсан. Улмаар хагас шигшээд  Буриадын Баяр Цыреновыг оноогоор (13:2) цэвэр ялж, финалд үлдсэн. Аваргын төлөө манай бөх  нутгийн бөх Виктор Рассадинтай барилдана.

Ө.Батзул Ө.Батзул Красноярскийн Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуров, Красноярскийн Эрик Жиоевыг дараалан ялж, шигшээд шалгарсан. Өнөөдөр алтан медалийн төлөө  Азербайжаны Нурмагомед Гажиевтэй хүч үзнэ.

 “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн өнөөдөр  дагах барилдаан хийнэ. Түүнийг ялсан Ираны Акбар Базригалех хагас шигшээд Финландын Хейног оноогоор цэвэр ялсан юм.