Европын шилдэг шигшээ багуудын дунд болж буй “Үндэстний лиг-2018” тэмцээний хэсгийн эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө А4 хэсэгт багтсан Испани болон Английн шигшээ багийн тоглолт боллоо. Англид болсон энэ тоглолтод Испанийн шигшээ өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авч, гурван оноотой болов.
Тоглолтын 11 дэх минутад Рэшфорд тооны харьцааг нээсэн. Гэвч Сауль 13 дахь минутад тэнцүүлж, Родриго 32 дахь минутад хожлын гоол оруулжээ. А4 хэсэгт Испани, Хорват, Английн багууд багтсан. Өөрийн болон айлын талбайд тоглох учиртай.
Тэгвэл А2 хэсэгт багтсан Швйецарийн шигшээ баг талбайдаа Исландыг хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ. Цубер 13 дахь минутад тооны харьцааг нээсэн бол Закария 23, Шакири 53, Сеферович 67, Айети 71, Мехмеди 82 дахь минутад нэг нэгийг нэмжээ. Энэ хэсэгт Бельгийн шигшээ баг багтсан байгаа.
Бусад тоглолтын үр дүн
Беларусь 5-0 Сан-Марино
Финланд 1-0 Унгар
Эстони 0-1 Грек
Люксембург 4-0 Молдав