Франц хожиж, хэсгээ тэргүүлж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-10

“Үндэсний лиг-2018” тэмцээний хэсгийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө А1 хэсэгт багтсан Францийн шигшээ баг талбайдаа Голландыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 4 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэлсэн юм.

Тоглолтын 14 дэх минутад Мбаппе гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 67 дахь минутад цагтаа “Ливерпүүл”-д хүчин зүтгэж явсан Райн Бабел тэнцүүлжээ. Гэвч Жиру 74 дэх минутад хариуг нь барьж, багтаа ялалт авчирсан юм. Энэ хэсэгт Франц, Герман, Голландын шигшээ багууд багтсан байгаа билээ. Одоогоор Франц 2 тоглож, 4 оноотой, Германы нэг тоглож, нэг оноотой, Голланд оноогүй явна.

Бусад тоглолтын үр дүн

Украин 1-0 Словак

Македон 2-0 Армен

Болгар 1-0 Норвеги

Кипр 2-1 Словен

Гүрж 1-0 Латви

Дани 2-0 Уэльс

Лихтенштейн 2-0 Гибралтар