Мексик улсад хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө болж байна.
Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Отгончимэгийн Төгс-Эрдэнэ өрсөлдөж, огцом өргөлтөөр (95, 113 кг-ыг өргөж) хүрэл медаль хүртэн залуучуудын ДАШТ-ий Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирлаа.
1978 оны Болгарын Софи хотод болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байсан бол дараа нь гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл хүртэж байв.
Онцолбол, Д.Энхбаатар нь Монголын хүндийн өргөлтийн тамирчдын дундаас залуучуудын ДАШТ-ий анхны медалийг хүртсэн түүхтэй бөгөөд түүнээс хойш манай улсаас эрэгтэй тамирчин энэ тэмцээнээс медаль аваагүй байна. Нэмж мэдээллэхэд, залуучуудын ДАШТ-ий отгон медальт О.Төгс-Эрдэнэ нь өнгөрсөн жил өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.