Казахстан улсын Алмата хотод гараар татах хүчний дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-20-ний өдрүүдэд боллоо.
Тэмцээнд Монгол улсаас эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд П.Ууганбаатар, 110 кг-д Н.Ерат, -125 кг-д дэлхийн цомын аварга А.Чингүүн, +125 кг-д Европын тивийн аварга Т.Эрдэнэхүү нар оролцон нийт таван алтан медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр гутгаар байрт шалгарчээ.
Загвар өмсөгч А.Чингүүн нь өнгөрсөн жил Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан гараар татах хүчний Дэлхийн цомын тэмцээнд мөн оролцож алтан медаль хүртэж, тус тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байсан юм. Харин энэ удаа хошой алтан медаль хүртлээ.
.