ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БХБЯ жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ

O.Admin
2023-11-30

Барилга хот байгуулалтын яам охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоож, эрүүл, аюулгүй, амар тайван нийгмийг бүтээхийн төлөө "ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" аянд нэгдэж байна.

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт сууриласан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор зохион байгуулж ирсэн.

Тус аяны зорилго нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байхыг олон нийтэд уриалж, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэдэг билээ.

Энэ удаад улс орнууд “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллээс сэргийлж, хөрөнгө оруулья” уриан дор аяныг өрнүүлж байна. Харин Монгол Улс “Хүндлэл хамгийн тод гэрэл” уриатай 16 хоногийн аяныг орон даяар өрнүүлж эхлээд байна. Аяны хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөл холбогдох ажлуудыг салбарын байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.