ОУХМ Д.Цогзолмаа Дэлхийн аварга боллоо

O.Admin
2023-12-01

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тамирчин, ОУХМ Д.Цогзолмаа Дэлхийн аварга болжээ.

Тэрбээр Азербайжан Улсын нийслэл Баку хотод зохион байгуулагдаж байгаа Чөлөөт бөхийн армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, дэлхийн орнуудын шилдгийн шилдэг тамирчин дайчдын өмнө эх орныхоо Төрийн далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлжээ.

ОУХМ Д.Цогзолмаа нэгдүгээр тойрогт Казахстан, хоёрдугаар тойрогт Турк, хагас шигшээ барилдаанд Азербайжан, шигшээ барилдаанд Нигер Улсын бөхчүүдийг ялж, аваргын алтан медаль хүртсэн байна. Тэрбээр хэдхэн сарын өмнө Киргизстан Улсын Бишкект болсон “U23” насны чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.