2030, 2034 оны өвлийн олимп хаана болох вэ

O.Admin
2023-12-08

Олон Улсын Олимпийн Хорооноос 2030, 2034 оны өвлийн олимпийг зохион байгуулах давуу эрхийг Франц, АНУ-ын ҮОХ-нд олгосныг зарлалаа.

2030 онд болох Өвлийн олимпийн XXVI наадмыг Францын Ницца хот болон Альпийн нуруунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол 2034 онд болох Өвлийн олимпийн XXVII наадмыг АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид хийхээр товложээ.

ОУОХ-ноос зохион байгуулагч талуудтай нарийвчилсан ярилцлага хийх ба ирэх 2024 оны долдугаар сарын 23-нд Парис болох ОУОХ-ны 142 дугаар чуулганаар 2030,2033 оны Өвлийн олимпийн зохион байгуулах хотыг албан ёсоор зарлах юм. Өвлийн олимпийн наадмыг хамгийн олон зохион байгуулсан орныг АНУ ( 1932 Лэйк плэсид, 1960 Скво Вэлли, 1980 Лэйк плэсид,2002 Солт Лэйк сити), Франц ( 1924 Шамони, 1968 Гренобль, 1992 Альбервилль ) тэргүүлдэг билээ.

Дашрамд дурьдахад дараагийн Өвлийн олимп 2026 онд Италийн Милан болон Кортино д'Ампеццо хотуудад болох юм.

Ц.Энхтүвшин

Таван цагариг сонин