“Үндэсний лиг-2018” тэмцээний хэсгийн тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө А4 хэсгийн тоглолт болж, Испанийн шигшээ баг талбайдаа дэлхийн аваргын мөнгөн медальт Хорватын шигшээг 6:0-ээр бутниргэлээ.
Хорватын хаалганд орсон 6 бөмбөгийг зургаан өөр хөлбөмбөгч хийлээ. Сауль 24 дэх минутад тооны харьцааг нээсэн бол Асенсио 33, Родриго 49, Рамос 57, Иско 70 дахь минутад нэг нэгийг нэмсэн. Мөн Калинич 35 дахь минутад өөрийнхөө хаалгыг мялаажээ.
Ингэснээр Испани 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Англи, Хорватын хувьд ганц ч оноогүй явна.