Европын хөлбөмбөгийн шигшээ багууд ойролцоо чансаатайгаараа хэсэгт хуваагдан тоглож буй “Үндэсний лиг-2018” тэмцээний А2 хэсгийн нэг тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Исландын шигшээ талбайдаа Бельгийг хүлээж авч энэ тоглолтод зочид өрсөлдөгчөө 0:3-аар буулгаж авсан юм.
Тоглолтын 29 дэх минутад Азар торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин 31, 81 дэх минутад Лукаку хоёрыг оруулж, багтаа ялалт авчирчээ.