ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ-аас гурван жилийн ажлаа тайлагналаа

O.Admin
2023-12-30

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ удаагийн бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн гурван жилийн ажлын тайлангаа цахим хуудсаараа дамжуулан нийслэлийн иргэдэд хүргүүллээ. 

НИТХ-аас "Нийслэлийн иргэд сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан нийслэлээс гарах бодлого шийдвэрт шууд оролцох эрхтэй бөгөөд Нийслэлийн иргэдээсээ санал авч сонгогдсон төлөөлөгчид иргэдийнхээ энэ эрхийг хангах, нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлж ажиллахыг зорилоо.

Эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн боломж, хотын стандарт, газар зохион байгуулалт, өмчийн ашиглалт, нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаанд шууд хамаатай олон салбарын бодлого, шийдвэр гарч, хэрэгжиж байна. Мөн Нийслэлийн ИТХ-аас баталж гарсан бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар иргэддээ заавал тайлагнаж, алдаанаасаа суралцаж, сорилтыг давж, буруугаа засах шинэ соёлыг тогтоон ажиллахыг Нийслэлийн ИТХ-ын энэ удаагийн бүрэлдэхүүн зорин ажиллаж байна" хэмээн мэдээллээ.