Английн премьер лигийн 5 дугаар тойргийн эхний тоглолтууд боллоо. Эхний дөрвөн тойрогт хожоод байсан “Челси”, “Ливерпүүл”, “Уотфорд” клубүүдээс хоёр нь 100 хувийн амжилтаа үргэлжлүүллээ.
“Челси” клубын хувьд талбайдаа “Кардифф” багийг хүлээж авч, 4:1-ээр бутниргэлээ. Ингэснээр 15 оноотой болж, гоолын зөрүүгээр хүснэгтийн тэргүүнд гарч ирэв. Тоглолтын 16 дахь минутад Бамба гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 37, 44, 80 дахь минутад хет-трик хийсэн. Ингэснээр 5 тойрогт 5 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Тэгвэл 83 дахь минутад Виллиан нэгийг нэмж, хожлоо баталгаажуулжээ.
“Ливерпүүл” клубын хувьд хүн хуваарийнхаа эхлэлийг сайхан тавьж, “Тоттенхэм”-ийг талбайд нь 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 39 дэх минутад Вейналдум тооны харьцааг нээсэн бол Фирмино 54 нэгийг нэмжээ. Тэгвэл Ламела 90 дэх минутад нэр төрийн ганц гоол оруулсан байна.
Бусад тоглолтын үр дүн
Хаддерсфилд 0-1 Кристал Палас
Борнмут 4-2 Лестер
Ньюкасл 1-2 Арсенал
Манчестер Сити 3-0 Фулхэм
Уотфорд 1-2 Манчестер Юнайтед