Испанийн Ла лигийн 37 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт түрүүлэх болзлоо нэгэнт хангасан “Барселона” клуб “Леванте”-гийн талбайд зочилж, 5:4-өөр хожигдлоо. Ийнхүү “Барса” лигтээ хожигдолгүй түрүүлэх боломжоо алдлаа.
Энэхүү тоглолтод эзэн багаас Боатенг 9, 30, 49 дэх минутад хет-трик хийсэн. Харин Барди 46, 56 дахь минутад дубльджээ. Тэгвэл “Барса”-гаас Коутиньо 38, 59, 64 дэх минутад хет-трик хийсэн. Улмаар Суарез 71 дэх минутад энэ улирлын 25 дахь гоолоо оруулжээ.