Хакүхо, Какарью нар качигоши хийлээ

Б.ГАНЗОРИГ
2018-09-17

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд найм дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Ютакаямаг, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд нутгийн бөх секиваки Ичиножү А.Ичинноровтой учраа тааран барилдаж ээлжит даваагаа авчээ. Ингэснээр хоёр бөх 8 даваатайгаар башёг тэргүүлж байна.

Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал секиваки Митакэүмитэй, Какүрюү М.Ананд  маэгаширагийн 3-оос барилдаж байгаа Эндотой барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0 

Ёкозүна Какүрю М.Ананд 8-0

Секиваки Ичиножү А.Ичинноров 2-6

Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-7

Маэгашири-13 Араваши Э.Дөлгөөн 6-2

Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4