Роналдо “Ювентус”-ын төлөө анхны гоол оруулж, баг нь хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-17

Италийн Сери А лигийн 4 дүгээр тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбайдаа “Сассуоло”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 12 оноотой болж, 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна.

Тоглолтын 50, 65 дахь минутад “Ювентус”-ын энэ зуны дуулиант наймаа болох Роналдо хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан юм. Мөн тэрбээр 4 тоглолт гоол оруулж чадаагүй байсныхаа эцэст ийн шинэ багийнхаа төлөө гоолдож чадлаа. Зочин багаас 90 дэх минутад Эль-Бабакар нэр төрийн ганц гоол оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

Рома 2-2 Кьево

Удинезе 1-1 Торино

Женоа 1-0 Болонья

Эмполи 0-1 Лацио

Кальяри 1-1 Милан