Германы Бундес лигийн дөрөвдүгээр тойргийн хүрээнд “Фрайбург” клубын талбайд “Штутгарт” зочлон тоглож, 3:3-аар тэнцсэн билээ. Энэхүү тоглолтод “Штутгарт”-ын довтлогч Марио Гомес хоёр гоол оруулж, дубль хийсэн.
Ингэснээр өдгөө 30 настай довтлогч Бундес лигийн 300 дахь тоглолтдоо оролцож, 164, 165 дахь гоолоо оруулсан байна. Энэ нь одоо тоглож байгаа Герман тоглогчдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн хөлбөмбөгч юм.
Одоогоор Томас Мюллер 106, Марко Ройс 100, Лукас Подольски 70, Макс Крузе 63 гоолыг Бундес лигт оруулсан амжилттай явна.