Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас метро барих төслийн Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг албан ёсоор зарлалаа.
Зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд тендерт шалгарсан компани ТЭЗҮ, зураг төсөл дээр ажиллах, гүйцэтгэгчид хяналт тавих үүрэгтэй.
Засгийн газрын тогтоолоор олон улсын нээлттэй тендер зарлах метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болсон юм. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэн, зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг зарлаж буй бөгөөд энэ жил бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Өмнө нь Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан " Амгалангаас Яармагийн дэнж хүртэл газар доогуур 22.3 километр метроны зам барьж, 2028 онд метротой болно" хэмээн мэдээлж байв.