Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд арав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх секиваки Ичиножү А.Ичинноровтой барилдаж давжээ. Харин 71 дэх их аварга Какүрюү М.Ананд секиваки Митакэүмитэй барилдан мөн давсан бөгөөд хоёр их аварга маань 10 даваатайгаар башёг тэргүүлж байна. Маэгаширагийн 13-оос барилдаж байгаа Таканова Баасандорж маэгаширагийн 7-оос барилдаж байгаа Точиозантай барилдан давж найм дахь даваагаа авч качигоши хийлээ.
Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал озеки Такаясүтэй, Какүрюү М.Ананд озеки Точиношинтэй барилдана
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
Ёкозүна Какүрю М.Ананд 10-0
Секиваки Ичиножү А.Ичинноров 3-7
Комосүби Тамаваши Б.Мөнх-Оргил 2-8
Маэгашири-13 Таканова Баасандорж 8-2
Маэгашири-15 Чиёошома Г.Мөнхсайхан 6-4