ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийн ИТХ энэ сарын 25-нд хуралдана

O.Admin
2024-03-19

Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаанд Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон есөн барилга байгууламж болон худалдан авсан барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэн авах тогтоолын төслийг танилцууллаа. Тодруулбал,

  • Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга,
  • Баянзүрх дүүргийн 52, 304 цэцэрлэгийн барилга байгууламж
  • 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байр, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламж,
  • 330 дугаар цэцэрлэгийн барилга,
  • Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламжийг тус тус нийслэлийн өмчид бүртгэн авах юм.

Мөн Сэлбэ дэд төвийн 28МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах асуудлыг танилцуулсан юм. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Зөвлөлийн хурлаас мөн  Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааныг энэ сарын 25-ны өдөр хуралдуулахаар товыг тогтов.