Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар гаргасан болчимгүй алдаагаа ухамсарлаж, Монголын боксын холбооноос уучлалт гуйж, Олимпын эрх олгох тэмцээнд оролцуулахыг хүссэн өргөдөл гаргасан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Монголын боксын холбоо гавьяат тамирчин Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч, олимпын эрхийн тэмцээний сорилд оролцуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Х.Ууганбаяр мэдээлэл өгчээ. Тэрбээр "Бид бүхэн энэ асуудлыг олон талаас нь ярилцаж байгаад энэ удаад МУГТ Э.Цэндбаатарын хүсэлтийг хүлээн авч Тайланд улсад болох Олимпын эрхийн тэмцээний сорил тэмцээнд оролцуулах шийдвэрийг гаргаад байна" гэжээ.