Английн алдарт “Ливерпүүл” клуб өнгөрсөн шөнө Францын “ПСЖ”-г талбайдаа хүлээж авч, 3:2-оор хожсон билээ. Ингэснээр “Улаанууд” шинэ улирал эхэлснээс хойш зургаа дараалж хожиж, ганц ч хожигдоогүй байна.
Премьер лигийн эхний 5 тойрогт бүгдэд нь хожсон бол Аваргуудын лигийн анхны учраагаа ч буулгаж авлаа. “Ливерпүүл” ингэснээр 1961-1962 оноос хойш анх удаа 6 нээлтийн 6 тоглолтдоо хожоод байна.