М.Уранцэцэг хагас шигшээд Тонаки Фүнатай тулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-20

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хэсгийн барилдаанууд өндөрлөлөө. 48 кг-д хүч үзэж буй Дэлхийн аварга М.Уранцэцэг шөвгийн наймд Португалын бөх Катарина Костаг ялж, хагас шигшээд шалгарлаа. Манай бөх хагас шигшээд Японы алдарт бөх, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Тонаки Фүнатай тулна.

Тэгвэл 48 кг-ын хагас шигшээн нөгөө барилдаан Олимпын аварга, Аргентины алдарт бөх Паула Парета болон Украины шинэ залуу шилдэг тамирчин Дария Билодид нарын хооронд болох юм.  Шигшээ барилдаанууд 20:00 цагт эхэлнэ.