Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ эхэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын барилдаан болж, манай гурван бөх татамид гарах юм.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн барилдана. Манай бөх В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлж, удаах шатанд Туркийн бөх Сандал Шинантай барилдахаар оноолт таарлаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж буй Г.Ганцэцэг В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Австрийн Тинка Эстантай барилдана. Энэ хэсэгт Японы бөх Абе Үта багтсан байгаа. Б.Хорлоодойн хувьд D хэсэгт орсон. Манай бөх эхний тойрогтоо хийлж, удаах шатанд Узбекстаны Гулноза Зияаеватай тулна. Энэ хэсгийг Бразилын Эрика Миранда тэргүүлж байна. Мөн Азербайжаны нэрийн өмнөөс барилдаж буй П.Буянхишиг энэ хэсэгт оржээ.