“Ливерпүүл” зургаа дараалж хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-09-23

Английн премьер лигийн 6 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Шинэ улирал эхлээд ганц ч хожигдоогүй байсан “Ливерпүүл” клуб энэ тойрогт талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 6 дахь хожлоо авч, 18 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж байна.

Тоглолтын 10 дахь минутад “Саутгэмптон”-ы хамгаалагч Худт өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Харин Матип 21 дэх минутад нэгийг нэмж, Салах 45 дахь минутад гүйцээжээ.  Мөн тэрбээр 6 тойрогт 3 гоол орууллаа.

Бусад тоглолтын үр дүн

Фүлхэм 1-1 Уотфорд

Кардифф 0-5 Манчестер Сити

Лестер 3-1 Хаддерсфилд

Бөрнли 4-0 Борнмут

Кристал Палас 0-0 Ньюкасл

Брайтон 1-2 Тоттенхэм