Боксын олимпын эрхийн тэмцээнд М.Энхжаргал, Х.Энх-Амар нар ялалт авлаа

O.Admin
2024-05-29

Тайланд Улсын Бангкок хотноо боксын олимпын эрх олгох “World Qualifying Tournament Boxing Road to Paris” тэмцээн үргэлжилж байна.

Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Энхжаргал өчигдөр хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Япон Улсын тамирчинг ялсанаар олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авав. Мөн эрэгтэйчүүдийн тулаанд оюутны универсиад наадмын аварга, ОУХМ Х.Энх-Амар хажуугийн шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Иран Улсын тамирчинг ялсанаар олимпын эрх олгох тэмцээний хоёр дахь ялалтаа авлаа.