Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 90, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон Ц.Наранжаргал эхний ялалтаа авлаа.
Манай бөх эхний тойрогтоо Флиппин улсын бөх Мария Такахашитай барилдаж, хоёр базаригаар цэвэр ялснаар дараагийн тойрогт үлдлээ. Ц.Наранжаргал хоёрдугаар тойрогт Недерландын Санни Ван Диктэй барилдана.