Манчини Италийн шигшээг дасгалжуулахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-15

ОХУ-ын “Зенит” клубын дасгалжуулагч Роберто Манчини багаасаа гэрээгээ цуцалж, Италийн шигшээг удирдахаар боллоо. Цагтаа “Манчестер Сити”-гийн хамтаар премьер лигт түрүүлж явсан тэрбээр Италийн шигшээтэй хоёр жилийн гэрээ байгуулсан байна.
 

Тэрбээр Италийн шигшээг удирдахын тулд “Зенит” клубээс хоёр жилийн гэрээгээ цуцалсан юм. Италийн хувьд энэ удаагийн дэлхийн аваргаас мултарсан. Тэгвэл тэд 2020 оны Европын аваргад шинэ дасгалжуулагчтай бэлтгэхээр шийдсэн бололтой.