ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИЙСЛЭЛ: Төрийн дээд одон медаль гардууллаа

O.Admin
2024-07-10

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж олон жил бүр бүтээлтэй ажилласан 124 иргэнд Төрийн дээд одон медаль гардууллаа.

Шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НЗД-ийн Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нар гардууллаа.

Салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан нийт 23 иргэнийг “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 74 иргэнийг “Алтангадас”, 3 иргэнийг “Цэргийн гавьяаны одон”, 22 иргэнийг “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 1 иргэнд “Цэргийн хүндэт медаль, 1 иргэнд “Шударга журам медаль”-аар тус тус шагнаж урамшууллаа.