Улсын Заан цолтой таван бөх гурвын даваанд уналаа

O.Admin
2024-07-12

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр цэнгэл наадмын хүчит бөхийн гурвын даваа эхлээд байна.

Гурвын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэн аймгийн арслан М.Баяржавхланд, улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Д.Бадамгаравт, улсын заан М.Өсөхбаяр аймгийн арслан Г.Хишигбатад, улсын заан Б.Батмөнх аймгийн арслан С.Очирбатад, улсын заан Ц.Одбаяр аймгийн арслан М.Буяндэлгэр нарт тус тус өвдөг шороодлоо.