Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.
Тавын даваанд Даян аварга Н.Батсуурь Улсын аварга Г.Эрхэмбаярыг амласан. Уг барилдаанд Улсын аварга Г.Эрхэмбаяр өвдөг шороодлоо.