Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна. Зургаагийн даваа өндөрлөлөө.
Тус даваанд,
- Төв аймгийн харьяат бөх, Улсын начин Э.Ууганбаяр зургаа давж
- Төв аймгийн харьяат бөх, Улсын начин Д.Хүдэрбулга зургаа давж
- Говь-Алтай аймгийн харьяат бөх, Улсын начин цолны болзол хангаад буй Аймгийн арслан Т.Сайханжаргал зургаа давж, тус тус УЛСЫН ХАРЦАГА цолны болзол хангав.
Мөн Даян аварга Н.Батсуурь бэртэл авсан Улсын заан Б.Пүрэвсайханыг амлаж, Б.Пүрэвсайхан өөрөө тахимаа өгснөөр давсанд тооцогдлоо.
Долоогийн даваанд тунасан найман бөхтэй танилц,
- ДАЯ.А Н.Батсуурь, Ув
- У.АВ П.Бүрэнтөгс, Ув
- У.АВ О.Хангай, Хо
- У.АР Б.Орхонаяр, Сэ
- А.А Т.Сайханжаргал, ГА
- У.Х Г.Ганхуяг, Хо
- У.Н Д.Хүдэрбулга, Тө
- У.Н Э.Ууганбаяр, Тө