Н.Батсуурь ес даван түрүүлж, Дархан аварга боллоо

O.Admin
2024-07-12

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяраар ес даван түрүүлж, Монгол Улсын Дархан аварга боллоо.

Улсын арслан Б.Орхонбаяр нар Үндэсний их баяр наадамд ийнхүү хоёр дахь удаагаа үзүүрлэж байна.