Н.Түвшинбаяр шилдэг 32-т үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2018-09-26

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын жингийн барилдаан эхэллээ.

Манай улсаас +100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа нар барилдана. Дөнгөж сая Н.Түвшинбаяр аварга Кыргызстаны бөх Бекболот Токтогоновтой эхний барилдаанаа хийж цэвэр ялалтаар эхний ялалтаа байгуулж 32-т үлдлээ. Шилдэг 16-д үлдэхийн төлөө Хятадын Шао Тонгтой барилдана.