Гурван бөхөөс допинг илэрсэн нь баталгаажжээ

O.Admin
2024-07-20

Сэжигтэй дөрвөн сорьцийн хариу ирж, тав ба долоогийн даваанд зодоглосон бөхчүүд сэргээш хэрэглэсэн нь баталгаажжээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төв хамтран мэдээлэл хийж, допингийн 48 шинжилгээний дөрөв нь сэжигтэй хариу үзүүлсэн талаар мэдэгдсэн юм. Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүрээнд авсан допингийн шинжилгээгээр гурван бөхөөс допинг илэрсэн нь баталгаатай бөгөөд 5-7-гийн даваанд зодоглосон нь тодорхой болоод байна. Харин бөхчүүдийн нэрсийг хэзээ зарлах нь тодорхойгүй байна.