Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын жингийн барилдаан эхэллээ.
Манай улсаас +100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр шилдэг 8-д үлдэхийн төлөө Чехийн Лукас Крплактай барилдаж ялагдал хүлээлээ. Тэрбээр 32-т Кыргызстаны бөх Бекболот Токтогоновыг, 16-д Хятадын бөх Шао Тонгтой барилдаж ялсан билээ.