Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй +100, эмэгтэй +78 кг-ын жингийн барилдаан болж байна.
Манай улсаас +100 кг-д олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр В хэсгийн аваргын төлөө Японы бөх Харасаватай барилдаж яллаа. Ингэснээр медалийн төлөө Гүржийн бөх Гурамтай барилдахаар боллоо. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанаа Венесуэлын Панидатай хийж гарт нь өчиж ялалт байгуулсан бөгөөд шилдэг 16-д Кубын Грандатай барилдаж ялсан билээ.