Иньеста Хятад юм уу Япон руу явж магадгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-15

Испанийн алдарт “Барселона” клубын хагас хамгаалагч Андрес Иньеста энэ улирлын төгсгөлд багаасаа явахаа зарласан билээ. Тэрбээр хаана очих талаараа ярьсан байна.
 

Иньеста “Би амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг гаргах ёстой. Хятад, Япон гэсэн хоёр сонголт байгаа. Бүх зүйлээ тэнцвэржүүлж, зөв сонголт хийх хэрэгтэй. Дараагийн долоо хоногт би хариугаа хэлнэ. Түүний дараа ДАШТ-д анхаарлаа хандуулна” хэмээн ярьжээ.

Өнөө жил 34 настай Испани эрд Катар, Австрали гэсэн сонголт байгаа талаар ч мэдээлэл гарч байсан билээ.