Залуучуудын гурав дахь олимпт манай 11 тамирчин оролцоно

O.Admin
2018-10-02

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо энэ  сарын 06-18-ны өдрүүдэд Залуучуудын олимпын III наадам болох билээ.

Дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид 32 спортын төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх энэ удаагийн наадамд Монгол Улсын баг спортын 6 төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна.

"Буэнос-Айрес – 2018" Залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллах юм байна.