Аваргуудын лигийн эхний дөрвөн хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл А хэсэгт багтсан Германы “Боруссия Дортмунд” клуб талбайдаа Францын “Монако”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр хоёр дахь хожлоо авч, хэсгээ тэргүүлж байна.
Тоглолтын 51 дэх минутад Бруун тооны харьцааг нээсэн бол Пако Алькасер 72, Ройс 90 дэх минутад нэг нэгийг нэмжээ.
Нөгөө талд энэ хэсэгт багтсан Испанийн “Атлетико Мадрид” клуб Бельгийн “Брюгге”-г талбайдаа хүлээж авч, 3:1-ээр хожлоо. Ингэснээр мөн л 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 28, 67 дахь минутад Гризманн дубль хийж, Коке 90 дэх минутад гүйцээжээ. Зочин багаас 39 дэх минутад Данжума нэр төрийн ганц гоол оруулсан байна.