Аваргуудын лигийн энэ улирлын хувьд С хэсэг “Үхлийн” гэх тодотголтой байгаа. Тэгвэл “Үхлийн” хэсэгт учраа таарсан Италийн шилдэг баг “Наполи” талбайдаа Английн алдарт “Ливерпүүл” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авснаар энэ улирлынх нь анхны ялагдлыг хүлээлгэлээ.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад Инсинье оруулж, багтаа ялалт авчирсан. Ийнхүү “Наполи” 4 оноотой болж, “Үхлийн” хэсгийг тэргүүлж байна.
Тэгвэл эхний тоглолтод “Ливерпүүл”-д хожигдсон Францын аварга “ПСЖ” энэ удаад талбайдаа Сербийн “Црвена Звезда” клубыг хүлээж авч, 6:1-ээр бутниргэн, уураа гаргалаа.
Тоглолтын 20, 22, 81 дэх минутад Неймар хет-трик хийж, гангарав. Мөн Кавани 37, Ди Мария 41, Мбаппе 70 дахь минутад нэг нэгийг оруулсан юм. Зочин багаас нэр төрийн ганц гоолыг Марин 74 дэх минутад орууллаа.