Аваргуудын лигийн хүрээнд “Барселона” клуб Английн “Тоттенхэм”-тэй тулж, 4:2-оор буулгаж авсан билээ. Тэгвэл энэхүү тоглолтын үеэр Иван Ракитичийн оруулсан гоол “Барселона” клубын Аваргуудын лигт хийсэн 600 дахь бөмбөг байжээ.
Ингэснээр “Барселона” Аваргуудын лигт 600 гоолын босго давсан гурав дахь баг болж байгаа юм. Түүнээс өмнө “Байерн” 668, “Реал” 945 гоол оруулсан аварга амжилтыг үзүүлсэн.