Европа лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд Италийн алдарт “Милан” клуб Грекийн “Олимпиакос”-тай тулж, 3:1-ээр хожсон билээ. Ингэснээр Европын тавцанд 200 дахь ялалтаа авлаа.
Үүнээс өмнө 5 баг Европын тавцанд 200 ялалтын босго давж байжээ. Англиас “Ливерпүүл” 208 хожсон бол “Ювентус” 254, “Байерн” 257 ялалт авсан байна. Тэгвэл энэ жагсаалтыг 308 ялалт авсан амжилтаар Испанийн алдарт “Барселона”, “Реал Мадрид” багууд тэргүүлдэг ажээ.